БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

ГЭРЭЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА.

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ 3 ДУГААР САРЫН 28, 29-НИЙ ӨДРҮҮДЭД СУНГАХААР БОЛЛОО.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2026-03-27 )
 

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

2026 оны 03 дугаар сарын 05

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 25, 26, 27-НЫ ӨДРҮҮДЭД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ БҮРТГЭХ ТУЛ WWW.EHALAMJ.MN ВЭБ САЙТААР БҮРТГҮҮЛНЭ.

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

ü Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2026 оны 03 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд бүртгэл хийлгэнэ.

ü Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

ü Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.

ü Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно. /Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй./

ü Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.

ü Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.

ü Бүртгүүлэх бичиг баримт нь паспортын хуулбар (эсвэл иргэний үнэмлэх) хавсаргах шаардлагатай. ~100 kb"-аас доош хэмжээтэй (600 пиксел. Jpg)

ü Цээж зураг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./

ü Дахин нэвтэрч ороход өөрийн оруулсан хувийн мэдээллийг /зургийг/ шалгах боломжтой.

ü Нийт АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ бүртгүүлэх боломжтой дээд хязгаарын тоо нь 5,000 байна.

ü Эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил оноотой бол багтана. /Харааны харалган буюу өнгө ялгах чадваргүй бол хасагдана./

ü Солонгос хэлний шалгалт өгч тэнцсэн иргэн ур чадварын шалгалтад ороогүй тохиолдолд эцсийн шалгаруулалтаас хасагдана.

2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2026-03-05 )
 

Солонгос хэлний онлайн хичээл

Гадаад ажилчдын солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор платформаар дамжуулж онлайн хичээл явуулж байгаа тул БНСУ-ын ХЭЗТ-ны дагуу ажил хайгчаар байршсан, гэрээгээр явахаар хүлээж байгаа иргэд хичээлд идэвхтэй хамрагдана уу.

Нэвтрэх нэр: mn50......төрсөн өдөр сар

Нууц үг : төрсөн өдөр сар он

Төрсөн огноо урвуугаар оруулахыг анхаарна уу. Өдрөөс нь эхэлж

 

https://epsmongolia.masterk1.com энэхүү линкээр нэвтэрч сургалтдаа хамрагдана уу.

Сургалтын платформын танилцуулга, гарын авлагыг ЭНД ДАРЖ харна уу

 

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

2025 оны 10 сарын 23

Сонгон шалгаруулах онооны тогтолцооны хүрээнд СХТТШ-д тэнцсэн иргэд нь заавал Ур чадварын шалгалт өгөх бөгөөд дараах 3 чиглэлд шалгалтыг зохион байгуулна.

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭД ДАРААХ ХУВААРИЙН ДАГУУ ШАЛГАЛТАД ХАМРАГДАНА УУ.

(ХУВААРИЙГ ХАРНА УУ#mce_temp_url#).

1. АЖ ҮЙЛДВЭР

2. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН

Ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч: МУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Ур чадварын шалгалт зохион байгуулагдах хугацаа:  2025 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд (тэнцсэн аж үйлдвэрийн салбарт 160, ХАА, газар тариалангийн салбарт 12 буюу нийт 172 иргэн хуваарийн дагуу)

Шалгалт зохион байгуулагдах газар, хаяг: Монгол-Солонгос политехник коллеж (ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван богд группын зүүн хажуу талд)

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2025-10-25 )
 
Хуудас 46-с 1

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр10278
mod_vvisit_counterӨчигдөр14012
mod_vvisit_counterЭнэ долоо хоног67750
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног99095
mod_vvisit_counterЭнэ сар239428
mod_vvisit_counterӨмнөх сар406826
mod_vvisit_counterНийт5686523

We have: 150 guests online
Таны хаяг: 10.108.0.80
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2026/4-р сар/17
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН